Ардчилалын хараацайнууд намаасаа татгалзлаа
2019/04/16

АН-ын зарим гишүүн намаасаа татгалзлаа. АН-ын гишүүн Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, Билгүтэй, Дарьсүрэн нарын хүмүүс  хэвлэлийн хурал хийж, намаасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэд 1990 оны Ардчилсан тогтолцоог бий болгох хөдөлгөөнд оролцож явсан Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд юм.

“1990 онд Ардчилсан хувьсгалд оролцож явахдаа улс орондоо хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гэж хүсч мөрөөдөж, зүтгэж итгэж явсан. Гэтэл 30 жилийн дараа эргээд АН-ын үе үеийн удирдагчид, дарга нар харахад эгэл гишүүдийнхээ тэмцэж мөрөөдөж явсан хүсэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж, баяжих хэрэгсэл болгосон байна. Ардчиллын үр шим гурвсан сая иргэн хүрэхгүй байна. Тэд нийтийн өмчийг хулгайлж, хувьчилж авахад манлайлж оролцсон. Улс орны 390 орчим үйлдвэрийг дампууруулж, 110 мянган ажилчин ангийг устгасан. Өнөөдөр гажуудсан ардчиллын үр дүнд 300 мянган залуучууд ажиллаж амьдрахын төлөө эх орноосоо дүрвэн гадаад руу гарсан байна. Ийм хүмүүстэй хамтрах боломжгүй болсон тул бид намаасаа гарч байна. Ардчиллын үр шимийг цөөхөн хэдэн олигархууд хүртэж өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг бий болгосныг бид харж байна” гэж тэд хэллээ. 

Тэд нийгэм эдийн засгийн ужиг хямралыг бий болгосон хүмүүстэй зам нийлэх, хамтрах боломжгүй болсон учраас АН-аас гарч үндэсний эрх ашгийг дээдэлдэг хөгжлийн төлөө явдаг улс төрийн хүчинтэй цаашид нэгдэж явах саналтай байгаагаа илэрхийлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404