Төсвийн мөнгийг залгиад, төрийн сайдыг хуурчээ
2019/04/16

Өнгөрсөн 2 дугаар сард  “ГБХЗХГ-ын удирдлагууд Монголын хүүхдүүдийн амьдралыг булааж байна” баримтат нийтлэлийг бид нийтэлж,  хүүхэд хамгааллын төсөв хэрхэн оновчгүй зарцуулагдсан хийгээд жил хүрэхгүй хугацаанд 1,7 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан ноцтой зөрчлийг  аудитын шалгалтаар тогтоосон тухай баримтаар мэдээлж байсан.

Дээрх зөрчлийг дахин сануулахад,  НХХЯ-наас ГБХЗХГ-ын 2018 оны  1-9 сарын төсвийн зарцуулалтад  хяналт хийхэд  санхүүгийн баримтгүй, зарцуулалтын данс бүртгэлгүй,  байгууллагуудад гэрээний дүнг шууд 100 хувь шилжүүлдэг, ямар ч тушаал шийдвэргүйгээр бараа материал худалдан авдаг зэрэг зөрчлүүд илэрчээ.

 

Тус байгууллагын удирдлагууд дээрх төсвөөс 1,4 тэрбум төгрөгийг нь сургалт нэрээр  гаргасан байх бөгөөд Хүүхэд хамгааллын хуулиар магадлан итгэмжлэлд  орсон, тасралгүй үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран ажиллах ёстой байтал тус байгууллагын удирдлагууд  нэг хүнтэй  эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй ТББ-уудтай гэрээлж, “ашгийн төлөө тэдэнтэй хамтардаг болоод удсан” аж.

Тендер зарлагдсан ажлууд нь бүгд нэг үнэлгээний хороогоор орсон тэрээр Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд  Захиргаа Санхүү Удирдлагын Газрын дарга Ш.Чинбат,  Хууль эрхзүй хамтын ажиллагааны Газрын дарга А. Энхбаатар болон ГБХЗХГ-ын дарга О.Алтансүхийн  ойрын хүрээллийн  ТББ-уудын төлөөллийг багтааж батлан,  өөрсдийн найз нөхдийн болон танил талын байгууллагыг  гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж зах зээлийн ханшаас хэт өндрөөр үнэлэгдсэн ажил үйлчилгээний төсвийг  ямар ч гүйцэтгэлгүйгээр шууд  шилжүүлдэг байсан нь баримтаар батлагдсан байдаг. Төлөвлөгөөнд тусгаагүй ажлыг ямар ч тушаалгүйгээр санхүүжүүлсэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн нэр, гарын үсэг зөрсөн, хурлын тэмдэглэлийг  илтэд хуурамчаар  үйлдсэн зэрэг  “сонин”  зөрчлүүд ч  аудитын тайланд тусгагдсан байна. Тэр бүү хэл өөрийн  хүмүүсээ үнэтэй  цахилгаан хэрэгслүүдээр шагнаж, шагналын зарцуулалтыг  мөн л сургалт  нэрээр  тайланд  суулгажээ.

 

 

Дээрх хугацаанд гаргасан санхүүжилтийн 57%-ийг сургалтанд, 27%-ийг харьяа байгууллагын үйл ажиллагааг дэмжих, 15%-ийг ТББ-уудын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулсан байгаагаас үзэхэд  хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдсэн хөрстэй бодитой ажил алга байгаа юм.

Дээрх үндэслэлүүдээр аудитынхан  ГБХЗХГ-ын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд  “ХАНГАЛТГҮЙ”  дүн тавьж, тус газрын дарга О.Алтансүхэд хариуцлага тооцох асуудлыг судалж Сайдад танилцуулахыг НХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Нямсүрэнд  чиглэл болгосон ч  С.Чинзориг сайд  О.Алтансүхэд хариуцлага тооцохын оронд “зөрчлөө  арилгаад санхүүгийн баримттай болгоод ир”   гэсэн бол  “зөрчлийн үнийн дүнг багасга” хэмээн дотоод аудитынхандаа  үүрэгджээ.  Сайд үүрэгдсэн учраас  өмнө өгүүлсэн 1,7 тэрбумын зөрчил одоо  490 гаран  сая төгрөг болж,  буурсан дүнгээр тайланд тусгагдаж, өөрчлөгдсөн байна.

Хүний эрхийн комисс О.Алтансүхийн бас нэгэн зөрчлийг илрүүлж шаардлага хүргүүлжээ. Тэрээр тус газрын харьяа "Нарт Хангай" хүүхдийн хөгжил сургалтын төвийг холбогдох албан тушаалтнууд эрх хэмжээгээ хэтрүүлэн МУ-ын хууль тогтоомж зөрчиж, хууль эрхзүйн үндэслэлгүй захирамжаар  тус төвийг байгуулсныг дурдаж, тус төвийн байр нь эрүүл ахуйн орчин хангалтгүй бөгөөд хүүхдүүд хоорондоо маргалдаж зөрчилдөх  төдийгүй бага насны хүүхдүүдэд өсвөр насныхан нь бэлгийн дарамт үзүүлэх, ажилтнуудын зүгээс хүүхдүүдийг зодох дарамтлах эрсдэл маш өндөр байгааг анхааруулж,  ГБХЗХГ-аас энэ талаар анхаардаггүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх  төлөвлөгөө хөтөлбөр огт  байхгүй байгааг сануулжээ. О.Алтансүх Баганхангай дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулан ямар ч хяналтгүй, эрхзүйн зохицуулалтгүйгээр Нарт Хангай төвийг  байгуулж 377 сая төгрөгийг зарцуулсан  байдаг бөгөөд  хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг уг төвөөс өнгөрсөн 12 дугаар сард 2 хүүхэд оргож хөлдөлтийн байдалтай олдсоныг О.Алтансүх яаманд мэдэгдэлгүй тас нууж, төвийн үйл ажиллагааг хаасан байдаг.  ХҮЭК дээрх зөрчлүүдийг илрүүлж, "хууль бус шийдвэр гарган, хүүхдийн  эрхийг зөрчсөн үр дүнгүй үйл ажиллагаа явуулсан О.Алтансүх дарга хариуцлага хүлээх ёстой" гэж ХҮЭК-оос шаардлагадаа дурджээ.

 

Бас нэгэн эгдүүцэм мэдээллийг бид авсан тэрээр  өмнө нийтлэгдэж байсан  баримт мэдээллийг  “мэдээллийн хоёр сайтаас авахуулж, тэдэнд 50 сая төгрөг төлсөн. Ингэхдээ  хүнээс зээл авсан” гэж  О.Алтансүх яамны  сайддаа хэлсэн байх юм.  Хариуд нь сайд нь  “Сайн байна” гээд сайшаагаад гаргасан гэх.  Нэгэнт  50 сая төгрөгийг хүнээс зээлсэн гээд сайддаа мэдүүлчихсэн, сайд нь ч сайн ажиллалаа гээд хүлээн зөвшөөрчихсөн учраас тэд дээрх төсвийг ямар нэг хэлбэрээр мөн л хүүхэд хамгааллын зардлаас гаргаж таарна.  

Энэ бүхнээс үзэхэд хэцүү эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд зарцуулагдах ёстой багахан төсөв  хяналтгүй урсдаг байх нь.  Мөн НХХ-ийн сайд С.Чинзориг сайд өөрөө хариуцлагагүйн гинжинд бат хэлхэлдсэн бололтой.  Нийгмийн даатгалын сангийн  чөлөөт үлдэгдэл болох 300-гаад тэрбум төгрөгийг хадгаламжийн данс бус харилцах дансанд байршуулж байсан ноцтой фактуудаас  тэр хариуцлага хүлээлгүй сугарч гарч ирж чадсан бол энэ удаад толгойгоо илүүлсэн албан тушаалтан нь  сайдыгаа огцруулах хангалттай шалтгаанд чөдөрлөж орхилоо.  Эцэст нь хэлэхэд,  “50 сая төгрөгөөр нийтлэлийг хаалгасан” гэж төрийн сайдыг хуурч, баримт дэлгэсэн сайтыг гүтгэснийхээ төлөө О.Алтансүх таныг биднээс албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 8 сэтгэгдэл
Зочин66.181.161.38
цагаандаа гарчихаж. төрийн албаны дунд шатны дарга нарын идлэгэ уулга авилга бүүр замаа алдаж байгааг дээгүүрээ байгаа томчуул нь анзаарч харах сөхөөгүй попорч байна даа. эсвэл жижиг том гэтгүй бас цайчихсан хамтраад гусаад байгаа байхаа. . .
2019/04/16
Зочин202.126.89.132
Ээ бурхан минь, арай ч дээ. Хэлэх ч үг алга.
2019/04/16
Зочин66.181.186.119
huuhdin baiguullaga amrgui salbar shuu, yum hiie gej zutegj bga hunig ingej harluulj bolohgui , mongol huni muuhai zan enshdee negniihee dotroosoo matdag huleen zovshoorch chaddaggu, 3 jilin hugatsand uneheer sain ajillasn .
2019/04/17
Zochin66.181.161.81
Hurdan morinii uvliin uraldaaniig boliulah tomoohon shiidver garsan, Huuhdiin tuluu ajillah turiin uilchilgeeg nemegduulehed baga hugatsaand olon tom ajil hiij aimag burt Huuhdiin ordon barihad huch gargan ajillasan gd sain ur duntei ajluudiig hiisniig ni durdah heregtei bizdee. yaj ulam saijruulah uu gedeg dr hel am oyunaaraa uralddag boloosoi ingehed. Ene sait het neg taldaa medeelel oruulj olniig tuurugduulj bolohgui Huuhdiin tuluu ta nar neg baiguullaga neg huniih shuuheesee uursdiiguu tolid
2019/04/17
Зочин103.87.255.66
Эд нар бүгд сувай хүмүүс үү, хүүхэдгүй хүмүүс үү. Арай ч дээ халаг халаг .....
2019/04/18
Б.Жавзанхүү122.201.22.170
О.Алтансүх дарга аа энэ мэдээлэл үнэн юм уу. Оргүй бол дахин дахин ийм зүйл сүлжээгээр тармааргүй л юм. Та хариуцлагатай хандаач. Үнэн худал хоёрын аль нь юм бэ. Хариугаа олон нийтэд яаралтай мэдээлнэ үү. Таныг тойрсон хэдэн "дарга" чинь юу хийгээд "яваа" хүмүүс вэ !!!!
2019/04/18
зочин202.21.120.242
Бид бүхэн хүн гүтгээд бүүр хүн алсан хэргээр хүмүүсийг гштгээд хорьж байна шүү дээ уг хүнээс болон энэ байгууллагаас асуудлыг тодруулж асууж байж сэтгэгдэл бичнэ шүү
2019/04/19
зочин202.21.120.242
Бид бүхэн хүн гүтгээд бүүр хүн алсан хэргээр хүмүүсийг гштгээд хорьж байна шүү дээ уг хүнээс болон энэ байгууллагаас асуудлыг тодруулж асууж байж сэтгэгдэл бичнэ шүү
2019/04/19
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404