Нарны зам дагуух авто худалдааны төвүүдийг нүүлгэлээ
2019/04/12

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Авто худалдааны нэгдсэн төвийг байгуулж, автомашины худалдаа эрхлэгчдийг хотоос гаргаж буй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ ажлыг эрчимжүүлж эхэлсэн тэрээр хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж байна. ХУД-ийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төв болон Нарны зам дагуух авто худалдааны төвүүдийг одоогоор  нүүлгэн шилжүүлээд байна. 

Зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэн хийгдэх аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404