Далай ламын бие сайжирчээ
2019/04/12

Түвдийн оюун санааны удирдагч, дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын бие чилээрхэж эмнэлэгт хэсэг эмчлүүлсэн тэрээр өнөөдөр эмнэлэгээс гарсан талаар түүний нарийн бичгийн дарга мэдээлжээ.  Тэрээр "Далай ламын биеийн байдал тайван байгаа. Тиймээс эмнэлэгээс гарахаар болсон" гэж ярьжээ. Далай лам  Энэтхэгийн Дармсала хот дахь өргөөндөө байхдаа гэнэт бие нь муудаж, Шинэ Дели хотын Макс эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд уушгины хатгаа туссан байсан юм. Өдгөө 83 настай Далай лам 60 жилийн тэртээ төрсөн нутаг Түвдээсээ нууцаар гарч, Энэтхэгт хүрэлцэн ирсэн юм.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404