Баянзүрх дүүргийн ажил зогссон гэв
2019/04/10

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор, А.Баяр нар хэвлэлийн хурал хийж, тус дүүрэг 2017 оны эхний 8  сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан зөрчил илэрсэн тухай мэдээлэв. Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид БЗД-т сүүлийн долоон жил төсвийн хууль зөрчиж, төсвийн сахилга бат алдагдуулсан хүмүүс БЗД-ийн Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж, дүүргийн үйл ажиллагааг гацааж байгаа гэлээ. Иймд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан санхүүгийн хариуцлага алдсан БЗД-ийн өнөөгийн удирдлагуудыг хууль журмын дагуу шалгаж, иргэдийн алдагдсан эрхийг сэргээж өгөхийг хүсэв. Энэ тухай БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл хэлэхдээ “Сүүлийн үед БЗД-ийн ажил зогссон. Дүүргийн Тамгын газрын барилга руу нэвтэрч орох боломжгүй болсон. Энэ бүхний цаана төсвийн сахилга бат алдсан, олон иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүс байгаа” гэсэн бол ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор “Дүүргийн хэмжээнд иргэдэд нэн шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхгүй сахилга батгүй ажиллаж ирсэн нь хүмүүс өнөөдрийн дүүргийн засаглалын хямралыг бий болгоод байна. Хууль хяналтын байгууллага төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүсийг шалгах ёстой” гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404