С.Амарсайханаас шударга ёсыг шаардав
2019/04/09

Баянзүрх дүүргийн АН-ынхан хотын захиргааны өмнө цуглан жагссан тэрээр хотын захирагч С.Амарсайханыг огцрохыг шаардав.   Тэд хотын дарга С.Амарсайханаас шударга ёсыг шаардаж, "Зүүн баян Рефайнери С.Амарсайхан 13 тэрбум төгрөг төл", "Бургас хядагч С.Амарсайхан огцор", "Урсгал сөрж түгжээ үүсгэгч С.Амарсайхан огцор", "Ногоон байсан Баянзүрхийг саарал болгосон С.амарсайхан огцор" гэсэн бичигтэй  самбарууд барьж жагсчээ. Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явагдаж,  МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан. Гэвч "энэ сонгуулийг хууль бусаар зохион байгуулж, төлөөлөгчдийг сонгосон" гэж Баянзүрх дүүргийн АН үзэж байгаа юм.  Тус дүүргийн ажил үйлчилгээ ийнхүү дахин гацаанд орж иргэдийг бухимдуулсаар байна. 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404