Канвонду мужийн ойн түймэрт монгол иргэд өртөөгүй
2019/04/09

БНСУ-ын зүүн хойд хэсэгт буюу Ганвөн мужид их хэмжээний ойн түймэр дэгдэж, олон га газар, ой модтой ойр орших иргэдийг галын аюулаас хамгаалж нүүлгэн шилжүүлсэн. Ойн түймэрт нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж бэртжээ. Мөн ой модтой ойр орших 125 айлын орон сууц, 11 хүлэмж шатсан аж. Энэ газар нутгийн 60-70 хувь нь ой мод байдаг бөгөөд гал түймрийн улмаас 250-300 га ой шатсан мэдээлэл байна.  Мөн 3100 иргэн, цэргийн ангийн 2500 орчим албан хаагчийг  аюулгүй газарт нүүлгэжээ. 

Манай улсын 617 иргэн Ганвөн мужид байдгаас Согчу хотод 15 монгол иргэн албан ёсоор оршин сууж байгаа аж. Манай иргэн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл ирээгүй хэмээн Консулын газрын дэд захирал Б.Тэнүүн мэдээлжээ.

Консулын газар цаг тухай бүрт Сөүл дэх Монгол улсын Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, заавар чиглэл өгч, мэдээлэл авч байгааюм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404