Д.Пүрэвдорж: Т.Бадамжунайгийн үед авсан зээлүүдийн материал байхгүй болсон
2019/04/08

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж УИХ-ыг тарах ёстой гэж Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Гишүүдийн гуравны хоёр нь их хурлыг тараахаар санал нэгдсэн тохиолдолд УИХ тарах хуультай. Ийм хуулийн заалт үйлчилж байгаа нөхцөлд УИХ тарах боломжтой эсэхийг тодруулсан асуултад 

 

"Улсын Ерөнхий прокурор УИХ-ын хэд хэдэн гишүүдийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг УИХ-д оруулсан боловч гэмт хэрэг хийсэн хүмүүсээ хамгаалж үлдсэн. Ер нь бол ЖДҮ-ийн зээл гэж ярих ёсгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс энэ хөрөнгийг зувчуулсан. УИХ-ын гишүүд энэ мөнгийг зээлээр аваагүй. Зувчуулна гэж авсан. Харамсалтай нь ЖДҮ-ийн асуудал дэгдсэнээр энэ хүмүүсийн хулгай луйвар ил болсон. Тиймээс бид тэднийг гэмт хийсэн хүмүүс л гэж ойлгож байгаа. Тиймээс гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ тарах ёстой гэсэн зарчмын байр суурин дээр АН байгаа юм" гэжээ.  Тэрээр ярилцлагадаа "ЖДҮ-ийн зээл Т.Бадамжунайг Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхаас олгогдож эхэлсэн бөгөөд тухайн үед зээл авсан маш олон хүний материал байхгүй,  мөнгийг нь зувчуулаад алга болсон тохиолдлууд байдаг" хэмээн ярьсан нь анхаарал татаж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404