Шинэ 7 хоног хотын даргын дуулианаар эхэллээ
2019/04/08

Сүүлийн үед Нийслэлийн засаг даргаар томилогдсон С.Амарсайхантай холбоотой таагүй мэдээллүүд их гарах болсон тэрээр хамгийн сүүлийн дуулиантай мэдээлэл  нь Туулын бургасыг хядсан хэрэг байлаа. Оюуны Ундраа групп Зайсан толгойн ойр орчмын газарт эзэн суусан тэрээр  “Зайсан хилл” хэмээх цогцолбор барьж нэг талын энгэрийг бүхэлд нь эзэмшсэн. Улмаар тэр хавийн газарт шунаж  Туулын эрэг хавийн газруудад төмөр хашаа барьж, бургасыг хайр найргүй хядаж буй. Тиймээс ч нийслэлчүүд түүнд газрын дээрэмчин гэх нэр хайрлаад байгаа.

Өнөөдөр сошиал ертөнцөөр туулын бургасыг 5 га орчимд хэрхэн хядаж ухсан тухай мэдээллүүд зурагтайгаа тавигдаж С.Амарсайханыг баахан жигшиж хараажээ. Их тэнгэрийн амны ойролцоо хашсан тусгай газарт 1000 айлын хаус барихаар зэхэж байгаа  “Зүүнбаян рэфайнери” компани  бол түүний төрсөн ах С.Уламбаярынх бөгөөд  Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ.  Тэд  голын хайргыг ухаж, 5 га орчим газрын  бургасыг хядчихаад байгаа.  Туулын бургасыг ийм болтол хядахыг нь хэн зөвшөөрөөд өөгшүүлээд байв?  Энэ хэдэн жилд яагаад үйл ажиллагааг нь хэн ч  зогсоохыг оролдсонгүй вэ?  Тэднийг дийлэх  төр, засаг, хууль хяналтын байгууллага байхгүй гэж үү?  Тэгвэл хотын даргаар томилогдоод буй С.Амарсайхан энэ талаар одоо ямар тайлбар өгөх бол...

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын шуурхай дээр С.Амарсайхан дээрх асуудлыг тодруулж, тухайн компанийн үйл ажиллагааг зогсоож арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байх юм. Туулын эрэгт бургас хядаж орон сууц барихаар зэхэж буй компани бол түүний төрсөн ахын компани гэдгийг хүн бүр мэдэж буй. Харин хотын дарга ийн мэдэн будилж үүрэг чиглэл өгч суугаа нь дэндүү ПОП гэлтэй. Даарин дээр давс гэгчээр түүний эл үйлдэл олны дургүйцлийг бүр ч их хүргэв. Юутай ч Туулын эрэг хавийн газрыг хядах, өмчлөх ажил энэ удаад зогслоо. Олны хэл амыг намжихаар, эсвэл шөнийн цагаар сэмхэн ажиллаад барьцаа ахиулдаг жишиг томчуудад бий. Тиймээс Нийслэлчүүд хараа хяналттай байж, саарал хотынхоо "байгаа ганц"  ногоон хэсгээ хамгаалах нь зүйтэй юм. 

Дашрамд дуулгахад, өнөөдөр  Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргатай холбоотой хэвлэлийн бага хурлыг Ардын заргын товчооноос хийлгэхээр зарлажээ. Тэд Нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгох гэнэ. Шинэ 7 хоног  ийнхүү хотын даргын дуулианаар эхэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404