Дэлхийн номын өдрөөр ном эрдмийг сурталчилна
2019/04/06

"Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр" энэ сарын 23 нд тохионо. Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО-гоос 1995 онд анх анх энэ өдрийг зарлсан бөгөөд  дэлхий даяар 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор энэ өдрийг  тэмдэглэн өнгөрүүлсээр байна. 

Дэлхийн номын өдрөөр хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхогчид хамтран ажиллах, ном унших нь хичнээн чухал болох, хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг. Сонирхуулахад, энэ өдөр дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог ажээ.

Манай улсад жил бүр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж, номын сан, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрууд, зохиолчид өргөнөөр оролцож, иргэд, хүүхэд залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн ном бүтээлийг алдаршуулж, олон нийтэд түгээх, хямдралтай номын худалдаа хийх  ажлыг өргөнөөр зохион байгуулдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404