Дэлхийн хөгжил хөвдөг хот руу чиглэнэ
2019/04/06

"Хөвдөг хотууд нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүн төрөлхтөнийг усанд автахаас аварна". Ийм слнирхолтой мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед нэгэн арга хэмжээний үеэр хэлжээ. Тэрээр хүмүүст хандан автомашин бүтээж үйлдвэрлэх бус далай тэнгисийн түвшин нэмэгдсэний улмаас усанд автахгүй хот байгуулахыг уриалсан байна.

Зарим бүс нутагт ийм байгууламжийг хэдийнэ ашиглаж эхэлжээ. Жишээлбэл, Сингапур 1965 оноос хойш хөвдөг байгууламж барих газар нутгийнхаа хэмжээг дөрөвний нэгээр томруулсан байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хотууд усанд автах эрсдэл нэмэгдсээр байгаа бөгөөд үүний нэг жишээ нь  Бангкок хот жил бүр 2 см-ээр усанд автаж байгаа аж.

Дашрамд дуулгахад, дэлхийн хамгийн анхны хөвдөг хотыг Номхон далайн өмнөд хэсэгт байгуулахаар Францын Полинез мужийн захиргаа болон АНУ-ын Калифорни муж улсад төвтэй судалгааны нэгэн компани тохиролцоонд хүрээд байгаа.

“Seasteading Institute” компани  энэхүү тэнгист хөвдөг хотыг байгуулах төлөвлөгөөг таван жилийн турш боловсруулсан аж. Хөвдөг хотын төсөл эдийн засаг болон байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, үүний хууль эрхзүйн нөлөөллийг үнэлэх судалгааг талууд хийхээр төлөвлөөд байгаа ба нийтдээ 118 жижиг арлуудыг багтаасан томоохон хэмжээний талбайг эзлэн хийгдэх гэнэ.

Судалгааг хийж дууссаны дараа холбогдох хуулийн төслүүдийг энэ онд багтаан боловсруулснаар 2019 онд хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404