Венесуэлд газрын тос дамжуулах хоолой дэлбэрчээ
2019/04/06

Венесуэлийн Ансоатеги муж дахь газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болсон байна. Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас хүн гэмтсэн талаар мэдээлэл байхгүй байна.  “Ансоатеги мужийн Урики орчмын газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болсон. Бид хотын иргэний хамгааллын албатай холбоо тогтоон ажиллаж байна” хэмээн Иргэний хамгаалалтын албаны дарга нь  “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Дэлбэрэлтийн шалтгаан нөхцөлийн талаар дүгнэлт гараагүй байгаа аж.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404