Хариуцлагатай аялахыг анхааруулж байна
2019/04/06

Бангкок дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас анхааруулга мэдээллийг гаргажээ.

“Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчих манай иргэдийн урсгал нэмэгдэхийн хэргээр хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж байна. Ялангуяа, гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсаныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар Тайланд Улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах болов. Иймд гадаад улсад аялж буй иргэдэд ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАХЫГ АНХААРУУЛЖ байна.

Тайланд Улс жилдээ 37 сая гаруй гадаадын жуулчин, давхардсан тоогоор 65 сая гаруй гадаадын иргэдийг хүлээн авдаг. Тус улсын Засгийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний тав тухтай байдлыг бүрдүүлэхэд ОНЦГОЙ анхаардаг бөгөөд гадаадын жуулчдад хохирол учруулсан дотоод болон гадаадын иргэдэд хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулдаг болохыг анхаарна уу” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404