МАН-ын төлөөлөгчид эмх замбараагүй байдал үүсгэжээ
2019/04/04

Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт өнгөрсөн сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Тус сонгуулийн эргэн тойронд багагүй маргаантай асуудлууд өрнөсөн. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид 4 дүгээр сарын 19-ны өдөр хуралдаж тус тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх байсан ч дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын тамга, тэмдэггүй тогтоол гаргаж, хууль бус хурлыг хуралдуулж Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргуулсан байдаг.  

Түүнчлэн, өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойргоос сонгогдсон нэр дэвшигчид түр үнэмлэх олгосон Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлж, хууль бус сонгууль зохион байгуулсан талаарх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй зэрэгцэн дүүргийн МАН-ын төлөөлөгчид дахин дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр руу дайрч эмх замбараагүй байдал үүсгээд байгаа аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404