“Boeing 737 MAX 8" ослын бурууг гадны биетэд өгчээ
2019/04/04

157 хүний амийг авч одсон “Boeing 737 MAX 8” нисэх онгоцны ослын дүгнэлт гарчээ. 

Этиоп улсад осолдсон онгоцны ослын шалтгааныг шалгасан мэргэжилтнүүд дүгнэлтээ танилцуулсан тэрээр нисэх онгоц агаарын урсгалын онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхжиж жолоодлогод нөлөөлдөг системийн онгоцны гадна байрлах мэдрэгчийг шувуу ч юм уу гадны ямар нэгэн биет мөргөж гэмтээснээс болж онгоц осолдсон гэжээ.

Уг систем нь онгоцны гаднах мэдрэгчээр агаарын урсгалыг мэдэрч, онгоцны нислэгийн эсрэг чиглэлтэй агаарын урсгал ширүүсэх юм бол автоматаар онгоцны хамрыг доош чиглүүлдэг юм байна. Харин Индонези улсад осолдсон онгоцны хувьд нарийн дүгнэлт гараагүй байгаа ч Этиопийн онгоцны нэгэн адил хөөрөөд хэдхэн минутын дараа холбоо тасран сүйрсэн юм.  Уг ослоос ердөө таван сарын өмнө дээрх загварын онгоц Индонези улсад ижил байдлаар осолдож 189 хүн амиа алдсан бөгөөд эдгээр ослоос үүдэн “The Boeing” компанийн үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн их гүйлгээтэй онгоцны аюулгүй байдалд найдах найдвар буурч, уг онгоцыг дэлхийн бүх авиа компаниуд үйлчилгээнээсээ хасаад байгаа. Хэд хэдэн осол ижил шалтгаантай байсан ч ийнхүү ослын дүгнэлт хөндлөнгийн нөлөөтэй гэж гарсан нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404