“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 250 ортойгоор байгуулна
2019/04/04

Засгийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлээд байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяанд ажиллах тус төвийг 250 ортой, 6 тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитойгоор байгуулна.  Тус төв хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн брэхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх бөгөөд  хөдөө, орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношлогоо, хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл/протез,ортопед/-ийг үйлдвэрлэх юм. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2018 оны байдлаар нийт хүн амын 3.3 хувь нь буюу 105,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 8,5 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна. Эдгээрээс 7921 хүүхэд сургууль,цэцэрлэгт хамрагджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404