Монгол цэргийн нэгдсэн холбоо У.Хүрэлсүхийг тэргүүнээрээ сонголоо
2019/04/04

Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойгоо нэгтгэх, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэх хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байр суурийг бэхжүүлэн нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар  “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулжээ. Уг ТББ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус төрийн бус байгууллага нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой бөгөөд 1000 гаруй гишүүнтэй аж.

Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх бөгөөд орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Мөн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхын саналаар татан буулгах боломжтой гэнэ.

Түүнээс гадна холбоо нь гишүүдийн татвар, иргэд, аж ахуй нэгж, дэмжигч байгууллагын хандив тусламж дэмжлэг, дүрмийн зорилоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, дэмжлэг, холбооны гишүүдийн татварыг Удирдах зөвлөлийн хурлаар жил бүр ялгавартай тогтоох зэргийг дүрэмдээ тусгаж өгчээ.

Ийнхүү анхдугаар хуралдаанаар холбооны дүрэм, бүтцийг баталж, Бага хурлын гишүүд болон тэргүүнээ сонгосон юм. Анхдугаар хуралдаанд нийт 950 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хуралдаан даргалагчийн зүгээс холбооны тэргүүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн бөгөөд 100 хувийн саналаар томилсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404