ШШГЕГ-ын шинэ даргыг томилов
2019/04/04

Цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б амиа алдсан, Булган аймгийн Булган сумын хаалттай хорих ангийн хоригдлууд осолдож, нэг нь нас барсан зэрэг шалтгаанаар ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ажлаа өгөх болсон гэдэг. Тэрээр 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийн дагуу  Засгийн газар шинэ удирдлагыг ийнхүү томилж байна.  Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан Д.Дамдинцэрэнг  ШШГЕГ-ын даргаар томилжээ. 

Мөн тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очирыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. Түүний оронд тэргүүн дэд даргаар хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404