Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн гэмтлийн зэргийг “хүнд” гэж тодорхойлжээ
2019/04/04

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан. Хүү одоогоор ЭХХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван удаагийн хагалгаанд оржээ. Тэгвэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүүгийн гэмтлийн зэргийг “хүнд” гэмтэл хэмээн тодорхойлсон байна.  Хэргийг сануулахад, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон юм.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн хойд эцэг болох 27 настай Т нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан аж. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд хүүгийн ээжтэй хоёр жил хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404