Шүүх, Прокурор, АТГ-ын удирдлагуудыг солино
2019/04/04

Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан хуулиар ҮАБЗ-өөс шүүх прокуророын томилгоог хийхээр болсон. 

Хар бүлэглэлийн хүчтэй хамгаалалт болсон тэдний гар хөлийг шүүх прокуророос авч хаяхгүй бол авлигын хар сүлжээтэй хийх тэмцэл гүр үнгүй болох байлаа.  Тиймээс шинэ хуулийнхаа дагуу ҮАБЗ  Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн.  

Харин АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн сарын өмнө гаргачихсан. Шинэ удирдлагаар  Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар нь Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа хүргүүлсэн юм.  Гэвч хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч саналаа эргүүлэн татаж,   УИХ-д дахин санал оруулах шийдвэр гаргаснаа УИХ-ын даргадалбан бичгээр мэдэгдсэн юм. 

Харин одоо эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-ын даргаар Сийлэнгийн Ганбат, дэд даргаар Н.Ууганбаярын нэрийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэнэ. Гэвч С.Ганбат  АТГ-ын даргын албан тушаалаас татгалзсан гэх мэдээлэл байна. 

Тиймээс  Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга З.Дашдаваагийн нэр АТГ-ын даргад давхар яригдаж байна. Харин Н.Ууганбаярын 2012 онд ЭЦГ-ын даргаар томилогдсон бөгөөд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн, чамгүй боловсролтой нэгэн гэнэ.

АТГ-ын удирдлагуудыг солих асуудлыг шийдэх эрх УИХ-ын гарт бий. Тун ойрмогхон ҮАБЗ  АТГ-ын удирдлагуудыг огцруулах саналаа УИХ-д хүргүүлэх сураг байна.  УИХ ч  саналыг хүлээн авч, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх нь тодорхой болоод байгаа бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404