С.Анхбаярын ялыг хөнгөлжээ
2019/04/02

ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярын талаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдоржийн хуурай дүү Анхбаяр нь офшорын асуудалтай холбогдоод байгаа шүү” хэмээн  хэлсэн байдаг.  Үндэсний аудитын газрын тайланд С.Анхбаярыг  хувийн компани болох  “Хан хув”-компаниараа  “Улаанбаатар хотын “Өмнөд”   дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсангэж дурдсан байдаг.

Энэ мэт албан тушаалаа ашигласан олон зөрчлийг АТГ шалгаж илрүүлсэн.  Тэгвэл түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ. Харин дээд шүүхээс хянан хэлэлцээд С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Дэмбэрэлням, С.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна. Ингэхдээ Л.Дэмбэрэлнямд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 14 сая төгрөгөөр торгох, С.Анхбаярт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчилсөн аж.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404