Дэлхийн аварга ахмад тамирчин Ц.Раднаа эх орондоо ирлээ
2019/04/02

Дэлхийн  рекордыг шинэчлэн тогтоосон ахмад тамирчин Ц.Раднаа эх орондоо ирэв. Тэрээр Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, эх орноо баярлуулсан юм.  Өдгөө 85 настай Ц.Раднаа гуай биеийн тамирын багш мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жил спортоор хичээллэж буй гэнэ. Түүнийг гэр бүлийнхэн, шавь нар нь болон спорт сонирхогчид хэвлэлийнхэн гээд цөөнгүй хүмүүс тосч авсан юм. Тэр  "Монголын ард түмэн, төр засагтаа баярлалаа. Сэтгэл их хөөрч байна" гээд дэлхийн амжилт атгасан нь бэлтгэл сургуулилт сайн хийнийх" хэмээн ярив.  Дэлхийн  аварга Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин  400 метрийн зайд аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.  Мөн гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж түрүүлсэн бол 60 метрийн саадтай уралдаанд аваргалж, алтан медалийн эзэн болсон юм.  Ийнхүү монголын өвгөн тамирчин дэлхийн 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж, дэлхийн дээд амжилтыг эвдлээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404