Хотын бүтцэд өөрчлөл орууллаа
2019/03/28

НИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдаан өнөөдөр 11.25 цагт эхэллээ. НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва НИТХ-ын даргаар томилогдсоноос хойш анхны хуралдаанаа даргалж байна. Хэлэлцэх асуудлын гуравдугаарт 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тусгажээ. Улаанбаатар хотын Засаг дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор хотын бүтэц зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт оруулсан байна. 

Энэ асуудалтай холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, Өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд өчигдөр гэнэтхэн Засгийн газрын 100 дугаар тогтоолоор 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг оруулж ирлээ. Төсвийн өөрчлөлтийг өргөн барихдаа Дэгийн 11-ийн 6-д заасан хугацаандаа багтаагүй байна. Дэгээр нь явуулъя, Дэгийн хууль зөрчиж, шинээр томилогдож буй дарга нарын цалин, унаа хангамжийг шийдье гэхээр хоногийн дотор яаран сандран оруулж ирдэг нь буруу. Энэ асуудал АН-ын бүлгээр хэлэлцэгдээгүй. Дэгийн дагуу дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцвэл яасан юм бэ? гэв. 

Хотын бүтэц зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан товч тайлбар хийсэн тэрээр
Нийслэлийн Засаг даргын харьяанд 33 агентлаг ажиллаж байсны хоёрыг нь нэгтгэж, шинээр хоёр агентлаг байгуулсан. Засаг дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажиллана. Хоёр шинэ агентлаг нь:

  • Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлт, инженерчлэлийн газар -ыг шинээр байгуулсан. Замыг түгжрэлийн бууруулах, авто зам барилга, замын менежментийг сайжруулах асуудлыг хариуцан ажиллана. 
  • Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулна. 

Засаг даргын орлогч нарын чиг үүрэгт өөрчлөлт оруулсан. Нэг хүнд дааж давшгүй олон асуудал хариуцуулдгийг болиулж байгаа. Засаг даргын удирдлага дор дөрвөн төслийн удирдагч ажиллана.  Тухайлбал:

  • Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан төслийн удирдагч
  • Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч
  • Үйлдвэрлэл, технологи, инновацийн асуудал хариуцсан төслийн удирдагч
  • Барилга, хот байгуулалт хариуцсан төслийн удирдагч ажиллана. Бүтцийн дээрх зохион байгуулалт хийснээр төсвийн ямар ч өөрчлөлт хийхгүй, илүү зардал гарахгүй гэв. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404