2001 оноос л МУ-д эрүүдэн шүүлт байсан баримт нотолгоо бий
2019/03/28

“Эрүүдэн шүүлт бол гэмт хэрэг. Гэмт хэргийг мөрдөн шалгах эрх манайд байхгүй. Гагцхүү бид дүн шинжилгээ хийж анхаарал хандуулахыг холбогдох албан тушаалтнуудад хэлж байсан" хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ. Тэрээр  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөхдөө эрүүдэн шүүсэн ажиллагаа явуулсан бичлэгийг УИХ-ын гишүүдэд хаалттай үзүүлсний дараа  энэхүү асуудалтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм.

"ХЭҮК үүсэн байгуулагдсан 2001 оноос л бид МУ-д эрүүдэн шүүлт байгааг бид баримт нотолгоотой нь гаргаж, жил бүрийн илтгэлдээ оруулдаг байсан. Улсын ерөнхий прокурор, ТЕГ, УИХ-д нөхцөл бдлыг тавьж, албан бичиг байн байн явуулдаг байсан. Ганцхан хариу ирсэн. Зарим УИХ-ын гишүүд Эрүүдэн шүүлтийг шалгахаас өөр ажил хийдэггүй юм уу гэж хүртэл загнаж байлаа. Өнөөдөр нөхцөл байдал ямар болсныг харж байгаа байх. Одоо суманд, аймагт хэрэг бүртгэх үйл ажиллагаанд эрүүдэн шүүх ажиллагаа олон явагдаж байгаа шүү. Цаазаар авах ялыг халсны хүчинд С.Зоригийн хэрэгт холбогдсон иргэд амь байна. Цаазаар авах ялыг халаагүй бол эрүүдэн шүүгдсэн иргэд амь үрэгдсэн байхыг үгүйсгэхгүй” гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404