Замын ослоос амиа алдагсдын 77 % нь орон нутгийн замд үйлдэгдсэн
2019/03/22

Тээврийн цагдаагийн албанаас төмөр зам дахь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээрдараах ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Энэ талаар ТЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв.

Төмөр зам дахь Цагдаагийн газраас Улаанбаатар төмөр замын шугам зам дагуу ажиллаж амьдарч байгаа мал бүхий иргэдэд төмөр замын аюултай бүсийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний графикийн бус зогсолтыг таслан зогсоох, малчид малаа хариулгагүй төмөр замын бүсэд нэвтрүүлэхгүй байх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Аюултай бүс” хэсэгчилсэн арга хэмжээг 14 өртөө зангилаадад зохион байгуулжээ.

Мөн улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, боомтод ажиллаж байгаа хууль, хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УБТЗ-ын Тээврийн хяналтын албатай хамтран “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хамаарал бүхий 11 байгууллагыг хамруулан зохион байгуулсан байна.

Энэ мэтчилэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг шат дараалан зохион байгуулж, үр дүнг нь тооцон ажиллаж байна. Мөн алба хаагчдаас өдөр бүр гудамж замд хийж буй хяналт шалгалтаар нийт 347,000 гаруй зөрчлийг илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4200 зөрчлийг илрүүлэн урьдчилан сэргийлэн ажилласан бөгөөд 461 хүнд шүүхээр баривчлах шийтгэл оногдуулан ажиллажээ.                         

Түүнчлэн улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүний 77 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байна. Он гарсаар эхний 2 сарын байдлаар бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг Орхон аймагт 75 хувь, Сэлэнгэ аймагт 2,7 дахин, Төв, Сүхбаатар аймагт тус бүр 2 дахин, амь нас нь хохирсон хүн Дорноговь аймагт 5 дахин, Орхон аймагт 4 дахин, гэмтсэн хүн Төв аймагт 15 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404