Гэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоор унаж нас баржээ
2019/03/22

Томчуулын хайхрамжгүйгээс бага насны хүүхэд осолдох гэмтэх  амь насаа алдах явдал гарсаар байна. Өчигдөр Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

“Офицер захын хажууд жаахан хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач иргэн цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн  бүрэлдэхүүн шалгахад  6 настай хүү  гэрийнхээ 3 давхрын цонхоор унаж осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.  

Талийгаач хүү хувийн цэцэрлэгт сурдаг байжээ. Хүүгийн эцэг, эх нь салсан бөгөөд аав нь БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөдөг бол хүү Монголд эмээтэйгээ болон авга нартайгаа амьдардаг байсан аж. Уг гэмт хэрэг бага насны хүүхдийг хараа хяналтгүй, үл хайхарснаас үйлдэгдсэн байна. Иймд Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожил үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404