Сагсайдсан бичлэгийг дэлгэв
2019/03/22

Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын Сагсай прокурорын сагсайддаг тухай яриа олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл өнөөдөр тус намын гишүүн Э.Эрдэнэжамъян Е.Сагсайгийн нүцгэн бичлэгийг дэлгэв. Бичлэгт Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад тун саяхан тэтгэвэртээ гарсан прокурор Е.Сагсай цээж нүцгэн байх бөгөөд "би бүгдийг зохицуулж хорихоос суллах болно" хэмээн хэлж байлаа. Мөн эмэгтэй хүнийг бэлгийн дарамтад оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Э.Эрдэнэжамъян “Е.Сагсай бол ерөнхий прокурорын орлогч хүн. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг хүн. Гэтэл энэ дээд албан тушаалтай хүн хэн нэгнийг бэлгийн дарамтад оруулснаа хүлээн зөвшөөрч, бусдын дарамтад орсон тул өөр нэгнийг хэргээс цэвэр авч гарах тухай амлалт өгч байна. Ийм хүн л хууль системийн байгууллагад ажиллаж байна. Хуулийн байгууллагыг цэвэрлэх цаг болсон” гэлээ. Э.Эрдэнэжамъянгийн хэлснээр энэ бичлэг нь хамгийн "цэвэр" нь бөгөөд хэд хэдэн бичлэг байгаа гэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404