"Ажил хийх гоё" төсөл хэрэгжиж байна
2019/03/21

АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ажил хийх гоё” төслийг өнөөдөр танилцууллаа.  “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” багийн хэрэгжүүлж буй уг төслийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас дэмжин хэрэгжүүлж байна.

“Ажил хийх гоё” төсөл нь нийслэл, орон нутагт их, дээд сургуульд суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд болон ажил идэвхтэй хайж буй 20-29 насны залуучуудад зориулагджээ.  Хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 20 оролцогч харилцааны чадвар, инновацийн мэдэгдэхүүн болон гадаад хэлний мэдлэгээ түргэн хугацаанд дээшлүүлэх боломжтой юм байна.

Уг төслийн өөр нэгэн зорилго нь тогтвортой ажлын байр идэвхтэй хайж буй залууст зориулсан дадлагын гарын авлага боловсруулахад чиглэж буй. Гарын авлага нь Монгол Улс дахь дадлагын системийн хөгжлийг сайжруулахад хувь нэмэр оруулах, залуу ажилтнуудыг ажилд авахдаа хүний нөөцийн менежментийн үр дүнтэй арга хэрэгслийг зөв ашиглахад нь ажил олгогч нарт туслах зорилготой аж. Монгол дахь ажилгүй иргэдийн 35,6 хувийг 20-29 насны залуус бүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй эдгээр ажилгүй иргэдийн гуравны нэг нь дээд боловсролтой залуус байгааг судалгаагаар харуулжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404