УЕП-ын орлогчоор Ш.Эрдэнэбилэгийг санал болгов
2019/03/21

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Түүний орны томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байгаа юм. Хуулийн дагуу Монгол Улсын прокурор нь хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан байх, 25-аас дээш насны, прокуророор таваас дээшгүй жил ажилласан байх зэрэг хуулийн зохицуулалттай юм байна.

Ерөнхийлөгчийн зүгээс түүний оронд Сонгино Хайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийг томилох саналаа илэрхийлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404