Н.Энхбаяр, М.Энхболд нарын хэн нь үнэн ярина вэ
2019/03/21

"Худалдаа хөгжлийн банкны хувьчлалтай УИХ-ын дарга асан М.Энхболд холбоотой" гэдгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр батлаад байгаа. Харин түүний хэлсэн үгний хариуд "Улсын Ерөнхийлөгч байсан хүн тийм ор үндэсгүй, баримтгүй, гүтгэлгийн шинжтэй зүйл ярьсанд би харамсч байна. ХХБ-ны хувьчлалыг намайг Ерөнхий сайд байх үедээ оруулж, Засгийн газар дэмжсэн мэтээр ярьсан. 

М.Энхболд "нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад нь хандана" гэж хэлж байсан ч өчигдөр Н.Энхбаяртай холбоотой асуудлаар  хуулийн байгууллагад хандаагүй байгаагаа мэдэгдсэн. 

Хоёр эксийн хэн нь үнэн яриад байгааг Эрүүгийн цагдаагийн газар удахгүй тогтооно. Эхний удаад  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрчийн мэдүүлэг өгнө үү хэмээн Эрүүгийн цагдаагаас дуудаад байгаа аж. Юутай ч бас нэг хэргийн мөрөөр Эрүүгийн цагдаа ажиллаж эхэллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404