Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдэл улсын үйлдвэрийн статустай ажиллана
2019/03/21

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн тэрээр "Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг улсын үйлдвэрийн статустай болгоно" гэж мэдэгдлээ. Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газрын хуралдаанаар томилох бол Монголросцветметийн захирлыг Төрийн өмчийн хорооноос томилохоор шийдвэр гарчээ. Өнөөдөртөө багтаад бүртгэл хийж цаашдаа улсын үйлдвэрийн статустай ажиллана гэдгийг Хууль зүйн сайд хэллээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404