С.Баяр надад оффшор данс байхгүй л гээд байлуу...?
2019/03/19
Ерөнхий сайд асан С.Баяр "Надад оффшор данс байхгүй. Улс төрч хүн ийм данстай байхыг би буруу гэж боддог" гэж хэлж байсан нь саяхан. Тэгвэл түүний оффшор данс олонд ил болох гэж байна.
Монгол Ардын Нам дахь эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхий Сайд асан Санжаагийн Баяр, түүний охинтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой тодорхой баримтууд тун удахгүй нийтэд мэдээлэгдэх аж. 
"ОюуТолгойн Хөрөнгө Оруулалт"-ыг гэрээг байгуулах үед Монгол төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий улс төрчдийн гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтууд ийнхүү ил болж эхэлж байна.
Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга асан С.Баяр, Сангийн Сайд, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд асан С.Баярцогт,  Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг нарыг АТГ шалгаж буй бол УИХ ч уг асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм.
 
Жастын Ш.Батхүүг шалгаж байх явцад С.Баярын хувийн дансанд таван сая ам.доллар шилжсэн тухай хэдэн жилийн өмнө яригдаж байсан.Мөн ТӨХ, болон Улаанбаатар төмөр замаас ч мөнгө шилжиж байсан гэх мэдээлэл гарч байлаа.
Тэдгээр мэдээллүүд нь С.Баярын  Ерөнхий сайд байхдаа энэ мэт авлига авч байсны ердөө жишээ байж таарах нь. Юутай ч түүний олон хаус, олон сая долларын эх үүсвэр удахгүй ил болох нь 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404