БНАСАУ АНУ-аас татгалзаж ОХУ-ыг сонгов
2019/03/19

БНАСАУ болон ОХУ өндөр түвшний гэрээ хэлэлцээгээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.  БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Иль болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар өнгөрсөн 7  хоногт Москва хотноо уулзаж, дээрх хэлэлцээг байгуулсан аж.  Мөн энэхүү хэлэлцээний хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тун удахгүй уулзана гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Мөн дээрх уулзалтын үеэр өнгөрсөн сард Ханойд болсон Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтын үр дүнгийн талаар ч ярилцсан гэнэ. ОХУ-тай ийнхүү яриа хэлэлцээ хийсний дараахан БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрээс гарч, цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтаа дахин сэргээж магадгүй талаар тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Чэ Сон Хи мэдэгджээ.

Мөн тэрбээр саяхан Ханой хотноо болж өнгөрсөн Дональд Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтын үеэр АНУ-ын тал “алтан боломжийг” алдсан гэж АНУ-ыг хатуухан шүүмжилсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан цөмийн зэвсгээ устгах шаардлагыг хэтэрхий нэг талыг барьсан шаардлага байснаас гадна Хойд Солонгосын тал бүх хоригоо цуцлуулна гэсэн шаардлага огт тавиагүй, гол хоригуудыг хэсэгчлэн цуцлуулахыг хүссэн гэв

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404