С.Зоригийн хэрэгт эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй
2019/03/19

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулсан. Түүний аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 24-25 жилийн хорих ял оноож, ялаа хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан байдаг. Харин дээрх хэргийг дахин шалгах ажлын хэсэг шинээр байгуулагдсанаар эл хэргийг дахин сөхөж эхэлсэн билээ.

Тэгвэл Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна. Тэдний нэг нь ажлын хэсэгт ажиллаж байхдаа ноцтой алдаа гаргасан тэрээр АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг дахин шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404