Говьсүмбэр аймагт зам тээврийн ослоор 3 хүн нас баржээ
2019/03/19

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд зам тээврийн ноцтой осол гарчээ.  Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан  “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины араас “Приус 20” загварын суудлын автомашин мөргөжээ. Ингэхдээ “Приус 20” загварын машин хоёр зорчигчтой явж байсан бөгөөд том оврын ачааны машины араас 800 метр чирэгджээ. Ослын улмаас гурван хүн машины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэр хаяг нь тодорхойгүй гурван цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404