Нэг иргэн, хоёр ААН-ийг 6 сая төгрөгөөр торгожээ
2019/03/19

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй автозогсоолуудад шалгалт явуулсан байна. Шалгалтад 15 аж ахуй нэгжийг хамруулсан ч ихэнх нь өөрийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хариуцлагаас мултарсан бол нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр автозогсоол ажиллуулсан хоёр аж ахуйн нэгж, нэг иргэнийг нийт зургаан сая төгрөгөөр торгож, зарим газрын үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй автозогсоол бүрт тэгш үйлчилж чадахгүй байгаа зөрчилтэй журмыг өөрчлөхөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлжээ.

Өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр төлбөртэй автозогсоол ажиллуулж байгаа газруудыг томоохон худалдааны төвүүд эзэлдэг аж. Тэдний нэг болох Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Максмолл” худалдааны төвийн гадна талын зогсоолыг шалгалтын явцад хаажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404