Тусгай олимпоос монголын тамирчид 9 дэх медалиа хүртлээ
2019/03/19

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Монголын багийн 9  дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ.

Жүдогийн тамирчдын тэмцээн ийнхүү өчигдөр өндөрлөлөө. Тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн юм. Э.Билгүүн одоо 18 настай тэрээр тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Тусгай олимпийн наадамд оролцохоос ирэхээсээ өмнө тэрбээр Хан-Уул дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, медалийн төлөө өрсөлдсөн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404