98 оюутан Япон улсад суралцана
2019/03/18

Боловсролын салбарт анх удаа инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол”  төсөлд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон талаас ЖАЙКА олон улсын байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Коосэн нийгэмлэг, Хамтарсан судалгаанд оролцох 40 гаруй их сургуулиуд хамтран ажилладаг байна.

Өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төслийн санхүүжилтээр Япон Улсад суралцах нийт 98 оюутан “БАТЛАМЖ” гардан авчээ. Үүнээс Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, Магистр, Докторт 16 оюутан тус тус суралцах бөгөөд оюутнууд 03 дугаар сарын сүүлээр Япон Улсыг зорьно.

Батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404