С.Эрдэнийн суудал ганхаж эхэлжээ
2019/03/18
Өнгөрсөн долоо хоногт АН-ын тогоонд томоохон үйл явдал болж өрнөв.
АН-ын өнөөгийн удирдлага С.Эрдэнэ, УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг уриалж тус намын залуус хэвлэлийн бага хурал хийлээ.  УИХ дахь бүлгээ тараагаад зогсохгүй 60 тэрбумыг хаацайлж М.Энхболдын талд ажилласан, АН хувийн компани мэт болсон зэргийг залуучууд шүүмжилсэн юм. 

Мөн ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг ажлаа өгч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тэрээр улстөрийн ажилдаа шуудрахаар шийдсэнээ хэлэв. “АН 2-3 хүний нам биш. 30 жил явсан олон мянган хүний сэтгэл зүтгэлийг хэдхэн хүний тоглоом болгож, МАНАН-гийн баганын өрөөсөн булан болгоод орхиж болохгүй. АН-ын  мянга мянган гишүүдтэй хамтраад намаа цэвэрлэж, намдаа шударга ёсыг сэргээн тогтоох хэрэгтэй болсон" гэж хэлсэн нь ирэх оны сонгуульд бэлтгэлээ базааж, Эрдэнийн оронд намын дарга болж магадгүйхэмээн таамаглахад хүргэв.

АН-ын лидерүүд байтугай жирийн гишүүд дэмжигчид нь ч С.Эрдэнэ нараас дөлж хамтран ажиллах сонирхолгүй болсон тухай Ч.Сайханбилэгээс аваад олон хүн хэлж байгаа. Тиймээс С.Эрдэнийн суудал ганхаж эхэлсэн бололтой. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404