Говь-Алтайд дахин газар хөдөлжээ
2019/03/14
Өнөөдөр өглөө Говь-Алтай аймгийн төвөөс баруун зүгт газар хөдөлж, хүчтэй дуу чимээ гарч иргэдэд чичирхийлэлт мэдрэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын алба энэ талаар шуурхай хуралдааныг хийж байгаа талаар албаныхан хэллээ. Мөн одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаарх мэдээлэл Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт ирээгүй байна. Говь-Алтай аймагт он гарсаар газар хөдлөлт болсон хоёр дахь тохиолдол нь энэ боллоо. Саяхан Тонхил суманд  3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон юм. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404