Хиймэл оюун ухаан хөгжвөл ажилгүй болно гэжээ
2019/03/14

 

Оросын гурван хүний нэг нь хиймэл оюун ухаан хөгжсөнөөр ажлаа алдана гэж айж байгааг  олон улсын судалгааны BCG компаниас гаргажээ.

Тус компани энэ судалгаагаа дэлхийн 30 улсад нийт 13 мянган хүнийг хамруулан хийжээ. Оросын судалгааны дүнгээр оролцогчдын гуравны нэг нь хиймэл оюун ухаан хөгжих нь ажлын байрыг булаах аюултай гэж үзжээ. Энэ айдас ялангуяа төрийн албан хаагчдад илүүтэй хамаатай байгаа юм. Одоогийн боловсролын систем хүүхдүүдийг дижитал давамгайлсан, хиймэл оюун ухаан хосолсон хөдөлмөрийн зах зээлд бэлдэж чадахгүй байна гэж 32 хувь нь хариулсан байна.

Хиймэл оюун ухаан нэвтэрснээс үүдэлтэй харилцаа, ёс зүйн этикийн маргаантай асуудлууд үүснэ хэмээн оросуудын 35 хувь нь үзжээ. Мөн 32 хувь нь хиймэл оюун ухаан зөв дүн шинжилгээ хийж чадна гэдэгт итгэхгүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404