Бойнг 737" онгоцны ослын бичлэг сошиалд тавигджээ
12 өдрийн өмнө

 

Өнгөрсөн ням гаригт Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц осолдож, 157 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг дэлхий нийтийг цочирдуулж байна. Осол гарсантай холбогдуулан дэлхийн улс орнууд Бойнг 737 онгоцны загваруудыг нислэгт гаргахыг түр хориглоод байгаа юм. 

Онгоц хөөрснөөсөө хойш ердөө зургаан минутын дараа нийслэлээс зүүн өмнөд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо сүйрсэн байдаг. 

Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа ч нүдээр харсан гэрчүүд нисэж яваа онгоцноос гал гарч, дэлбэрэх чимээ сонссон гэжээ. Харин осол болохоос өмнөх хормыг онгоцонд сууж яваа зорчигч утсандаа бичсэн нь сошиалд тавигдсан байна.  Ахмад осолдохоос хэдхэн хормын өмнө төв станцаасаа ослын буулт хийх зөвшөөрөл хүссэн гэх мэдээллийг албаныхан хэвлэлийнхэнд өгчээ. Тодруулбал, “Техникийн доголдол үүссэн байж болзошгүй. Аюулгүй байдлын улмаас ослын буулт хийх зөвшөөрөл хүсч байна” гэж ахмад хэлсэн байна. 

“Төв станцын удирдлагууд ахмадын үгийг үл тоосон нь 157 хүн амиа алдахад хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр тархаж, “Ethiopian Airlines” компанийг буруутгах иргэдийн тоо олширчээ. Үүнтэй зэрэгцэн “Ахмадаас мэдээлэл хүлээн аваад хариу өгөхийн завдалгүй холбоо тасарсан” гэх эх сурвалжгүй мэдээлэл ч тарсан байна. 

Этиопийн иргэний агаарын тээвэрлэгч компани Boeing 737 Max-8 загварын дээрх онгоцыг нислэгт ашиглаад ердөө хагас жил болж байгаа юм. Боинг компанийн зүгээс нөхцөл байдлыг судлан тодруулахаа мэдэгдсэн байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404