"Интернетийг булшилсан" тул Путинийг булшилжээ
2019/03/13

“Бессрочка” хөдөлгөөн нь  20 орчим жил тасралтгүй Орос орныг захирч байгаа Путиний засаглалыг эсэргүүцдэг тэрээр саяхан ОХУ-ын Набережные Челны хотын Мөрдөн байцаах хорооны гадаа Владимир Путины нэр, зураг, 1952-2019 он гэсэн бичиг бүхий булшны чулууг байрлуулж, төмөр хашлагаар хашжээ. Уг  хөдөлгөөний тэргүүн “Путин чөлөөт ертөнц, интернэтийг булшлах гэж байна. Харин тэд Путиныг булшилжээ” хэмээн цахим сүлжээндээ бичжээ.

Ерөнхийлөгчийг булшилсан энэхүү үйлдэлд шүүхээс 6-28 хоногийн хорих ял оноосон аж. Ирэх 4 дүгээр сард ОХУ тодорхойгүй хугацаагаар өөрсдийгөө дэлхийн интернэт сүлжээнээс таслах туршилт хийж магадгүй гэнэ. Энэхүү төслийн хүрээнд ОХУ-ын интернэт хэрэглэгчид Засгийн газрын харилцаа холбооны хяналтаар зөвхөн зөвшөөрөгдсөн вэб холболтууд руу хандах боломжтой систем ашиглах юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404