Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв
2023/02/20

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2023 оны хоёрдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ИХ ШӨВӨГТ:
  1. Улсын даян аварга Н.Батсуурь,
  2. Улсын аварга О.Хангай
  3. Улсын заан Б.Бат-Өлзий
  4. Улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарсан юм. 

XVII ЖАРНЫ “ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ” ХЭМЭЭХ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:
  • Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм давж түрүүллээ.
  • Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь долоо даван үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404