"UB Comedy" клубийнхэн салцгаажээ
2019/03/12

Монголд станд-апп комеди хошин урлагийг амжилттай хөгжүүлж буй "Ub comedy" клубийн залуус "өрх тусгаарлаж" буй талаар үүсгэн байгуулагч нь мэдээлжээ.

Тэрээр "Клубийн зарим гэрээт гишүүд гэрээгээ цуцалж, клубээсээ гарахаар болж буйгаа хэлсэн. Гэхдээ "Ub comedy" клубийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. Клубийн тайзнаа эргэж гарахад үргэлж нээлттэй" гэжээ. 

Ийнхүү "UB Comedy" клубийн залуус 2 хуваагдаж,  "Comedy Lab Club" нэртэй шинэ комеди клуб нээгдэж буй аж. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404