Монголбанк, ББСБ-тай хамаарал бүхий ажилтнууддаа арга хэмжээ тооцжээ
2019/03/12

Монгол Улсын хэмжээнд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ББСБ-ын дийлэнхийн хувьцаа эзэмшигчид нь төрийн албан хаагчид байна, тэр бүү хэл Монголбанкны 22 ажилтан ББСБ-тай тухай сошиалаар мэдээлэл тархаад байгаа нь нийгэмд бухимдал үүсгээд байна.

Харин Монголбанкнаас мэдээлэл хийж  "22 ажилтан" гэдгийг үгүйсгэж, ББСБ-тай хамаарал бүхий 5 хүн байгаа хэмээн мэдэгдлээ. Тэрээр  төв банкинд ажилладаг хүн ББСБ-тай хамааралтай байх нь зохимжгүй гэж үзсэн тул байгууллагын дотоод журмаар зохих арга хэмжээ тооцсон гэнэ.

“ББСБ-ыг Төрийн албанд ажиллаж байгаа болон УИХ-ын нөлөө бүхий эрхмүүд 100 хувь эзэмшдэг гэж нийгэм ойлгоод байгаа. Гэтэл тухайн хүний эхнэр нь эсвэл нөхөр нь хувьцааны 10 хувийг эзэмшдэг байсан ч ХОМ дээрээ мэдүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр тухайн ББСБ нь 100 хувь УИХ-ын гишүүний эсвэл төрийн албан хаагчийнх гэж ойлгож болохгүй" хэмээн СЗХ-ны ББСБ-ын газрын дарга М.Өлзийбат ярьжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404