Англи хэлний 120 багш үндэсний сургагч багшийн сургалтад хамрагджээ
8 сарын өмнө

ЕБС-ийн V-VI ангид англи хэлний хичээл заах 120 багш "Үндэсний сургагч багш бэлтгэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх" сургалтад хамрагдлаа.

Энэ хичээлийн жилээс буюу 2023 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн  V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан үндэсний сургагч багш бэлтгэх, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгууллаа.  

skip-share

Энэ хичээлийн жилд 700 орчим сургууль, 2000 орчим багш, 150,000 сурагч энэ хөтөлбөрт хамрагдана.

Сургалтад нийслэл, аймаг, сумын 120 багш хамрагдаж “Үндэсний сургагч багш” сертификат гардан авав. Багш нар өөрийн сургуулийн англи хэлний бусад багш нарт энэ 7 хоногт сургалт орох юм. Ингэснээр 09 дүгээр сарын 1 гэхэд хөтөлбөрийг V – VI ангид заах багш нар маань бэлэн болно.  

“Pearson English хөтөлбөрийг бид өнгөрсөн зургаан сарын туршид 38 сургууль дээр туршсан. Туршилтын үр дүнд 29 орчим хувьтай байсан. Сургалтын түвшин 40 гаруй хувь руу өссөн. Энэ хичээлийн жилд 700 орчим сургууль, 2000 орчим багш, 150,000 сурагч энэ хөтөлбөрт хамрагдана.

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг ашигладаг. Иймд ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгаанаас гадна багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судалсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404