Алжир хөгшин Ерөнхийлөгчөөсөө салжээ
2019/03/12

Алжир улсыг 1999 оноос хойш удирдаж буй Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика ирэх сарын 18-нд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд 5 дахь удаагаа өрсөлдөхөө илэрхийлж, энэ сарын 4-нд Сонгуулийн Ерөнхий хороонд нэрээ бүртгүүлээд байв.

Түүнийг нэрээ бүртгүүлсний дараа тус улсын иргэд "Алжир шинэ цагийн удирдагчтай болох ёстой" хэмээн эсэргүүцэж тэмцжээ. Хүчтэй тэмцлийн дүнд  82 настай Абделазиз Бутефлика Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ болж, албан ёсоор нэрээ татжээ. Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, зөвхөн Алжир гэлтгүй олон оронд ажиллаж, амьдарч буй тус улсын иргэд дургүйцлээ илэрхийлэн, дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд жагсагчидтай тус улсын 1,000 гаруй шүүгчид нэгдэж ажил хаялт зохион байгуулсан аж. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404