ШУ-ны судалгаа, шинжилгээний ажлыг төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаатай уялдуулна
8 сарын өмнө

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон  БОАЖЯ-ны хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр өчигдөр талуудын уулзалт зохион байгуулжээ.

Тус хүрээлэнд 52 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн гаргаж байгаа. Бүхий л салбарт бодлого гаргахад эрдэмтэн судлаачдынхаа судалгаа шинжилгээнд тулгуурлан, хамтран ажиллах нь чухал гэдгийн онцлов.

  • Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг төрийн байгууллагын үйл ажиллагаа, бодлоготой уялдуулах,
  • Төрийн байгууллагын захиалгат судалгаа, шинжилгээний ажлуудыг Шинжлэх ухааны байгууллагуудаар гүйцэтгүүлэх,
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал, төслүүдийн суурь судалгааг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдтэй хамтран хийж байхаар тогтлоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, семинар зохион байгуулах, хүрээлэнгээс гарч байгаа бодлогын зөвлөмжүүдийг байгаль орчны салбарт нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм. Мөн яамнаас хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлын чиглэлээр илүү нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Энэ үеэр Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ЭНБД, доктор Б.Одсүрэн хэрэгжүүлж буй төсөл, бусад мониторинг, суурин судалгааны станцуудын талаар болон ой, цэвдэг, цөлжилт, усны чиглэлээр гарсан судалгааны голлох үр дүнг танилцууллаа.

Цаашид шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд БОАЖЯ-тай хамтран ажиллах нөөц бололцоо хамтын ажиллагааг сайжруулах, эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллах юм.

Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор Ш.Цэрэндулам, ахлах мэргэжилтэн Ц.Мөнхбат, ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор, А.Дашцэрэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэн, доктор А.Хауланбек, доктор Э.Болорцэцэг, доктор Д.Цэндсүрэн, докторант С.Нарангэрэл, докторант Ө.Ганзориг, ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга доктор, Д.Дуламсүрэн, докторант Х.Пүрэвдагва, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал С.Чойханд, мэргэжилтэн Ундармаа нар байв. Мөн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор Ш.Цэрэндулам, яамны харья байгууллагуудын мэргэжилтнүүд, ГГХ-ийн захирал, доктор А.Дашцэрэн, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404