БНХАУ аялахад нээлттэй болгосон улсуудын жагсаалтаас Канадыг хасжээ
8 сарын өмнө
  • Хятад улс цар тахлын дэглэмээ цуцалж, бүлэг иргэдийн аяллыг эргэн нээв
  • Аялахад нээлттэй болсон 138 улсыг зарласан ч Канадыг оруулаагүй байна
  • Хятад жуулчид ковидоос өмнө жил бүр Канадын эдийн засагт 740 сая ам.доллар оруулдаг байжээ

БНХАУ цар тахлын улмаас иргэд бүлгээрээ гадаад руу аялахад хориг тавиад байсан юм. Цар тахлын дэглэмээ цуцалж, бүлэг жуулчдын аяллыг нээлттэй болгосон ч тус жагсаалтад Канад улсыг багтаагаагүй байна.

Хятадын Соёл, Аялал жуулчлалын яамнаас Хятад иргэд ямар улсууд руу бүлгээрээ аялж болох жагсаалт гаргасан. Үүнд АНУ, Англи, Австрали, Герман, БНСУ зэрэг 138 улсыг зарласан юм.

Харин Канад улсыг жагсаалтдаа оруулаагүй нь саяхан тус улс Хятадыг улс төрийн хэрэгт нь оролцсон хэмээн гүтгэсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Тодруулбал Канадын хэвлэл мэдээллүүдээр Хятадыг улс төрийн асуудалд нь буюу 2019, 2021 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн мэдээлсэн. Хятадаас үүнийг үгүйсгэж, гүтгэлэг хэмээн мэдэгдсэн юм.

Хятад иргэд Канад руу аялахгүй байх нь Канадын аялал жуулчлалын эдийн засагт томоохон хохирол учруулж болзошгүй байна. Учир нь ковидын цар тахлаас өмнө Канадын эдийн засагт Хятад жуулчид жил бүр 740 сая ам.доллар оруулдаг байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404